Монгол Улсын Засгийн Газраас болон аймгийн дэвшүүлсэн “ Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил”-ийн зорилтууд болон  аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүрээнд 14 хоногийн аяныг зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

              Аяны хүрээнд шинэчлэгдсэн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль , “Хэмжил зүйн тухай” хууль болон 2019 оны 10 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021-1:2019 стандарт,  "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт MNS 6777-2019" стандарт, "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага MNS 4946-2019" стандартуудыг сурталчлан таниулах, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, Харилцагч аж ахуйн нэгжүүдийн дунд шилжин явах цомтой "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгууллаа.

              Аяны хүрээнд 90 иргэн, аж ахуйн нэгжид  стандарт, хэмжил зүйн баталгаажуулалтын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 15 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 4 удаагийн сургалтаар  47 иргэнд мэдээлэл хүргэж, 6 төрлийн 392 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж, хэлтсийн үйл ажиллагааны талаар 41 иргэнээс санал асуулга авлаа. Иргэдээс авсан санал асуулгыг нэгтгэн дүгнэж, цаашид 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд саналыг тусгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

2019-11-22
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС