Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний
стандарт шинэчлэгдлээ.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн С/33 дугаар тушаалаар дараах стандартуудыг ШИНЭЧЛЭН баталж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо. Үүнд:
1. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019”;
2. “Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019”;

Мөн дээрх тушаалаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт MNS 6777:2019” стандартыг ШИНЭЭР баталлаа.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг стандартуудыг шинэчлэн боловсруулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн дунд 8 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох саналыг тусган, баталсан.
Эдгээр стандарт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөл, шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний хүрээг тэлж, хоол хүнснээс шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчлөл буурч, хүнсний аюулгүй байдал хангагдаж, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой юм.

2019-09-13
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС