Стандартчиллын Үндэсний Зөвлөлөөс хүний нөөцийн менежментийн  цогц стандартыг  хэлэлцэн  баталлаа.

MNS ISO 30400 Хүний нөөцийн менежмент. Нэр томъёо 

MNS ISO 30405:2018 Хүний нөөцийн менежмент. Бүрдүүлэлтийн аргачлал 

MNS ISO/TR 30406:2018 Хүний нөөцийн менежмент. Байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлтийн менежмент 

MNS ISO/TS 30407:2018 Хүний нөөцийн менежмент. Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг

MNS ISO 30408:2018 Хүний нөөцийн менежмент. Хүний нөөцийн засаглал 

MNS ISO 30409:2018 Хүний нөөцийн менежмент. Ажиллах хүчний төлөвлөлт 

Эдгээр стандартуудыг Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж, СХЗГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн С/04 дугаар тушаалаар батлан, энэ оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. 

Хүний нөөцийн менежментийн гол зорилго бол эрчимтэй, бүтээлч байдлыг өрнүүлэхийн тулд ажилтнуудынхаа авъяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд оршино. Менежер хүн хүний нөөцийн менежментийн талаар онолын тодорхой мэдлэг, практик туршлагыг хуримтлуулсан байх ёстой. 

Ажилтны хувийн чадварын хөгжлийн төвшний шалгуур нь биеийн болон оюуны хүчний хөдөлмөрийн явц дахь ажилтны бүтээлч чадварын өгөөж юм. Энэ өгөөж нь хүн бүрт янз бүр байх ба хүний хөдөлмөрийн үйл ажиллагаагаар илрэн гардаг байна.

Хүний нөөцийн төлөвлөлтийн үйл ажиллагааг дээрх олон улсын стандарттай уялдуулан хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. 

Та бүхэнд амжилт хүсье!

 

 

2018-12-23
Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

ХОЛБООС